Covid19-өөс үүдэлтэй эдийн засгийн хямралд сэтгэлээр унасан Германы сайд амиа хорложээ

2020-03-30 109

Энэ сарын 28-нд Германы Гессэн мужийн Эдийн засгийн сайд Томас Шеферийн цогцсыг Хоххайм-ам-Майн хот орох төмөр замын хавиас олжээ. Цагдаагийн албаны мэдээллээр сайдыг улстөрийн аллага болон гэмт хэргийн золиос болсон гэж үзэх ямар нэгэн үндэслэл байхгүй гэнэ. Хэвлэлүүдэд амиа хорлосон гэх таамгийг хүчтэй дэвшүүлж байгаа аж. Бүхий л үйл явдлаас үүдэн сайдыг коронавирусын өвчлөлийн дэглэлтээс үүдэлтэй санхүү-эдийн засгийн хямралд өөрийгөө буруутай хэмээн үзэж амиа хорлсон байх магадлалтай гэнэ. Гессэн нь Германы санхүүгийн томоохон төвийн нэг юм. Хямрал дэгдсэнээс хойш Томас Шефер өдөр шөнөгүй ажиллаж байсан агаад яамных нь ажилтнуудын мэдүүлснээр сүүлийн үед маш их гутарч шаналан, нөхцөл байдлыг засаж сайжруулж чадахгүй байгаадаа сэтгэл санаагаар ихэд унасан байдалтай байжээ.

 

Эх сурвалж : https://www.worldofbuzz.com/germanys-finance-minister-allegedly-commits-suicide-due-to-economic-crisis-covid-19-worries/

Холбоотой мэдээ