Х.Тэмүүжин: Дэг журам нэрийн дор эрх мэдлээ ашиглаж дарангуйлал тогтоочих гээд байна

2020-03-30 148

Ерөнхийлөгч Х.Баттулгын лхагва гаригийг орой гаргасан мэдэгдэл “уриалга” нэртэй улс төрийн мэдэгдэл олон нийтийн дунд маргаан, улс төрийн хүрээнд эсэргүүцэл дагуулсаар байна. Коронавирусын улмаас хямарсан эдийн засгаа аврахын тулд тэвчиж болох зардлуудаа хумих, түүний дотор УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, сонгуулийн зардлыг коронавирустай тэмцэхэд ашиглая гэсэн түүний санаачилгыг улс төрийн намуудын төлөөлөгчид буруутгаж эхэллээ.

Тухайлбал АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсаар “Цар тахал эрүүл мэндийн болон эдийн засгийн хүндрэл үүсгэх нь тодорхой! Үүнийг яаж даван туулъя даа гэж хямарч байхад дээр нь нэрмээд эрх чөлөөний хямрал битгий дагуулаасай билээ! Айдас ашиглаад эрх мэдлээ нэмэх гээд, дэг журам нэрийн дор дарангуйлал тогтоочих гээд байх!!!” хэмээн жиргэсэн байна.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн зүгээс эхний удаад “уриалж байна” хэмээн “аядуу зөөлнөөр” эхэлж байгаа ч удалгүй ҮАБЗ-ийн зөвлөмж нэрээр УИХ-д шахалт үзүүлээд ажил хэрэг болгочихож чадахаар л этгээд. ЖДҮ гэмт хэргээр барьцаалагдсан УИХ-ын олонхийг өмнө нь ч мөн ийм аргаар дарамталж, шүүгчийн томилгоог өөр дээрээ авснаар шүүхийн хараат байдлыг бүрэн үгүй хийсэн билээ.

Уг нь бол ээлжит сонгуулийг хойшлуулах эрх нь зөвхөн УИХ-д бий. Мөн сонгууль хойшлуулах үндэслэл шалтгааныг ч бас Үндсэн хуулиар заагаад өгчихсөн. Гэвч Ерөнхийлөгчийн энэ удаагийн уриалга ч гэсэн огт санамсаргүйгээр хийсэн үйлдэл, хэлсэн үг биш шиг харагдаад байна.

Хэрэв хууль тогтоох байгууллага Ерөнхийлөгчийн санаачилгыг хүлээж авбал өнөөдөр эдийн засагт нүүрлээд байгаа хямрал улс төрийн хямрал болж үргэлжлэх нь тодорхой.

  • Энэ одоо ярьж байгаа юмныхаа цаг үе, утга учрыг мэдэхгүй юмаа. АН нэртэй хөгийн юмнууд. АН төрийн толгойд хэдэн жил байхдаа хийхийг ч хүсэхгүй, хүсээд ч хийж чадаагүй олон ажлыг энэ ЗГ хоёрхон жилийн хугацаанд эхлүүлэхийг нь эхлүүлж, хийхийг нь хийж байгаа нь харагдаад л байна ш дээ. АН зүгээр л харахыг хүсэхгүй байна. Яг л сохор хүн шиг. Ард түмэн сохор биш болохоор харагдаад л байна. 

Холбоотой мэдээ