Жек Ма сан, Алибаба сангаас Монгол улсад хандивласан 500 мянган амны хаалтыг Эрээний боомтоор гаргалаа

2020-03-28 117

Монгол улсад хандивласан 500 мянган амны хаалтыг Эрээний боомтоор гаргалаа.

3-р сарын 27-нд Жек Ма сан, Алибаба сангаас Монгол улсад хандивласан 500 мянган ширхэг KN95 маркийн амны хаалт Хятад, Монголын хамгийн том боомт болох Эрээн хотын боомтод хүрэхэд Эрээн хотын Хилийн хорио цээр хяналт шалгалтын байгууллага болон Гаалийн газар хянан шалгалтаа нэгтгэн шуурхай саадгүй нэвтрүүлжээ.

Уг хоёр сан нийт 4.845 сая юанийн эд бодис хандивлаж, хайрцаг болгонд нь “Олны хүч оломгүй далай” хэмээн бичиж, Хятад улс Монголын ард түмэнтэй хамтаар цар тахлыг ялан давна гэдэг итгэл зоригийг илэрхийлжээ.

Хятад улсад халдварын байдал ноцтой байх үед Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж, сэтгэл нэгтэй байж, дэмжиж буйгаа илэрхийлэн, 30 мянган хонь хандивласан. Монголын засгийн газар болон нийгмийн олон салбарынхан ч олон янзын арга замаар хандив цуглуулан, Хятад улс, Үхань хотыг дэмжиж, хүнд хэцүү үед сэтгэлийн дэм, итгэлийн оч хайрласныг Хятадын ард түмэн мартахгүй.

Сүүлийн өдрүүдэд Монгол улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 11 болон нэмэгдэж, урьдчилан сэргийлэх ажил хүнд сорилтод тулгарч, эмчилгээний эд бодис хүрэлцэхгүй болсон байна. Хятад улс Монгол улсад яаралтай түргэн тусламжийн бодис хандивлан бодит үйлдлээрээ хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг харуулсан байна.

Эх сурвалж: Хятадын Олон Улсын Радио

 

Холбоотой мэдээ