Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

2020-03-28 91

Казахстанаас Баян-Өлгий аймагт ирээд гэрээр тусгаарлалтад байсан бүсгүй бусдын бичиг баримтыг ашиглан онлайнаар тасалбар захиалж, хот хоорондын автобусанд сууж, Улаанбаатар руу орж ирэх замдаа баригджээ. Түүнийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон холбогдох бусад албаныхан 22-ын товчоон дээр саатуулан авч явсан байна.

Тэрээр Казахстан улсаас орж ирсэн бөгөөд өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж Бага баян дахь тусгаарлав төвд авчираад байна.

Автобусанд суугаад ирж явахад нь тусгаарлалтад байх 14 хоног нь гүйцэж байгаа бөгөөд түүнийг цаашлаад ажиглана, албаны хүмүүсийн зардал болон бусад торгуулийг төлүүлнэ гэдгийг Улсын онцгой комиссын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.

Тухайн иргэн Баянзүрх дүүрэгт оршин суугчаар бүртгүүлсэн бөгөөд аав, ээж нь Хэнтийд амьдардаг гэх бүсгүй байгаа юм. Хамт явсан бусад хүнийг хяналтад аваад тандаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ