
Монгол Улсын Засгийн газар Үндэсний их театрын макет зургийг гаргах бүтэн жил мунгинаж, ард нийтээс хатуухан үг сонсч байх зуур Д.Болор-Эрдэнэ гэх нэгэн дайчин залуу хайртай эхнэртээ зориулж 300 хүний суудалтай “Гэр” театр байгуулжээ.
Тус театрыг таван сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж дэргэдээ “Хүн” чуулгыг үүсгэн байгуулж ирэх сарын дундуур нээлтээ хийх аж. Түүний эхнэр МУГЖ Д.Энхгэрэл бөгөөд түүний охин Б.Замилан нь “UBS” телевизийн бүтээл “Говийн домог” уран сайхны кинонд гол дүр бүтээжээ. Бид тун удахгүй тус театртай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжилан хүргэх болно.
Эх сурвалж:https://medee.mn
0 cэтгэгдэлтэй