Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, 3 сарын хугацаанд 30 мянган төгрөг олгоно

2020-03-27 125

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөн дээр 10 мянган төгрөг нэмж, 3 сарын хугацаанд 30 мянган төгрөг олгох шийдвэр гаргалаа.

Уг мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлийн хүрээнд авч буй арга хэмжээний нэг гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн Засгийн газраас бүх ААН-үүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс аравдугаар сарын 1 хүртэл чөлөөлөхөө мэдэгдсэн.

Холбоотой мэдээ