“Матар хочит Данди” COVID-19 вирусийн халдварын улмаас таалал төгсчээ

2020-03-27 113

“Матар хочит Данди” зэрэг олон киногоороо алдартай Америкийн жүжигчин Марк Блум COVID-19 вирусийн халдвараар үүсгэгдсэн өвчин хүндэрсний улмаас гуравдугаар сарын 26-ны өдөр Нью-Йорк хотноо нас барсан талаар Mirror мэдээллээ.

Түүнийг нас барсан тухай мэдээллийг Нью-Йоркийн “Playwrights Horizons ” театр баталсан бөгөөд Твиттер хуудсандаа эмгэнэл илэрхийлсэн байна.

Марк Блум тавдугаар сард 70 нас хүрэх байв. Тэрбээр театр, киноны гол болон туслах дүрүүдэд тоглохын дээр телевизийн цувралд ч дүр бүтээж  байсан юм.

 

 

Г.Бямбасүрэн

Холбоотой мэдээ