У.Хүрэлсүх: 4-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлж байна

2020-03-27 108

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийх гэж байна.

ААН, компаниудын НДШ-ийг 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл тэглэхээр боллоо

Энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар боллоо. Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл ААН байгууллагын НДШ-ийг бүрэн тэглэхээр боллоо. Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа компаниудын ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөг олгохоор боллоо.

1. Энэ 4 сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэнэ.
2. Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлнө.
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
6. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгоно.
7. Шатахууны үнийг 4 сарын 15-наас 1 литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.

Холбоотой мэдээ