ЖҮЖИГЧИН Г.АНАНДАД ТЭЭВРИЙН ПРОКУРОРООС ЭРҮҮ ҮҮСГЭЖЭЭ

2020-03-27 113

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүрэгт жүжигчин Г.Ананд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ зам тээврийн ноцтой осол гаргасан байдаг. Тэрээр “Mercedes Benz  G-500” маркийн автомашинтай бусдын машиныг мөргөсний улмаас 45 настай эрэгтэй А амь насаа алдсан билээ.

Энэхүү ослын шалтгааныг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тухайн ослын дүгнэлт гарсан. Дүгнэлтэд үндэслэн жүжигчин Г.Анандад Тээврийн прокурорын газраас автомашин согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар хүний амь насыг хохироосон хэрэгт нь Эрүүгийн хэрэг үүсгэжээ. Иймээс тун удахгүй осол гаргаж хүний амь нас хохироосон хэрэг нь шүүх рүү шилжих юм байна.

ТЦА: Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд Benz g class маркийн автомашин toyota premio маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол өглөөний 06:00 цагийн орчимд гарсан. Toyota premio маркийн авто машины жолооч 45 настай А ослын улмаас нас барсан. Benz g class маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан А гэгч нь 1 бүхэл 83-ын согтолттой байсан. Самбаачлах хугацаа байхгүй, сэтгэн бодох чадвар удаан, сэтгэлийн хөөрөл их өндөр, үг ярианы тухайд цэгцгүй ойлгомжгүй болчихсон байсан. Ийм зэргийн согтолттой бол тээврийн хэрэгслээр битгий хэл явганаар замын хөдөлгөөнд оролцох чадамжгүй болчихсон гэж ойлгож болно” гэсэн мэдээллийг өгч байсан билээ.

Холбоотой мэдээ