Хиамнаас нь бээлий гарч ирсэн үйлдвэрийг гурван сая төгрөгөөр торголоо

2020-03-27 110

Сонгинохайрхан дүүргий Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Хиаман дотроос бээлийн гарч ирсэн” гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Монвурст” ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт, шалгалтыг хийжээ.

Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн байна.

Иймд, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Холбоотой мэдээ