Л.Болд гишүүний гэр бүлийнхнээс нь коронавирус илэрсэн гэв үү?

2020-03-27 123

УОК-ийн Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийж, ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 2-4-нд Япон, БНСУ руу дахин тусгай үүргийн онгоц нисгэж, нийт гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэнээ татан авна хэмээн мэдээлсэн. Мөн Герман, Турк улсууд онгоц хүлээж авахгүй гэсэн учир тэдгээр улсууд руу онгоц нисгэх боломжгүй болсныг ч хэлсэн билээ.

Гэвч гадаад улсуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байх зуурт манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Монгол Улсад бүртгэгдсэн 11 тохиолдол бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөж ирсэн. Тэр тусмаа Европын орнуудаас.

Өнөөдөр ДЭМБ-аас өгсөн мэдээллээр Нидерландын эрүүл мэндийн байгууллага цэвэрлэх байгууламжаас коронавирус илрүүлсэн гэв. Дахиад нэг улсад халдвар голомтоллоо гэсэн үг.

Өнгөрсөн удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсээс коронавирус илэрсний дараа АН-ын дарга С.Эрдэнэ “Цар тахлыг импортолж оруулж ирлээ” шүүмжилсний хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энх цагт монгол хүн байтугай морь эх орноо гэдэг юм” хэмээн жиргэсэн байсан. Гэвч С.Эрдэнэ даргын үг ч бас оргүй зүйл биш.

Анх удаа тусгай үүргийн онгоц нисгэх болсон зориулалт нь “хүндэтгэх шалтгаантай” буюу гадаадад эмчилгээнд явсан иргэд, хичээл сургууль нь цуцлагдаж, дотуур байрнаасаа хөөгдсөн оюутнуудаа авчирах ёстой гэж мэдээлсэн. Улсын онцгой комиссоос. Гэвч тусгаарлагдсан иргэдийн дотор олны танил, нэр нөлөөтэй эрхмүүд, УИХ-ын гишүүдийн нэр сонсогдож эхэлсэн бөгөөд зарим нэгээс нь коронавирус илэрсэн гэх мэдээлэл ч байна.

Өчигдөр тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болдын эхнэр, хүүхдээс коронавирус илэрсэн тухай нийгмийн сүлжээгээр хальт цухалзаад өнгөрөв. Мань хүн энэ сарын 16-нд Берлин-Москвагийн чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн А.Ундраа, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хамт тусгаарлалтад байгаа тухай өмнө мэдээлсэн.

Гэвч сүүлд гарсан мэдээллээр мань хүн ганцаараа биш, эхнэр хүүхдийн хамт ирсэн бөгөөд тусгаарлалтад байх хугацаанд түүний эхнэр, хүүхдээс шинэ коронавирус илэрсэн гэх мэдээлэл тараад байна. Хятадад коронавирус гарсан сургаар Герман луу яаран ниссэн эрхэм гишүүн тус улсад халдварын тархалт нэмэгдсэнээс болж эх орондоо эргэж ирсэн нь энэ бололтой.

Холбоотой мэдээ