14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах эсвэл 5 жил шоронд суух сонголт байна

2020-03-26 111

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээ татан авах талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “ОХУ-д хамгийн сүүлд гарсан коронавирусийн тохиолдол Улаан-Үүд хотод бүртгэгдсэн. Энэ нь бидэнд илүү ойр буюу хилийн цаана  байгааг харуулж байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Тусгаарлах байрнаас гарч буй иргэд өөрсдийгөө гэртээ дахин 14 хоног тусгаарлах хэрэгтэй байна. 14 хоног өөрийгөө тусгаарлах эсвэл 5 жил шоронд суух сонголт байна” хэмээн хатуухан сануулсан. Тиймээс манай улсын хувьд ч ялгаа байхгүй хууль, дүрэмтэй учир энэ асуудал хөндөгдөж байна” хэмээн хэллээ.

Мөн тэрээр “14 хоног өөрсдийгөө тусгаарласнаар таны ард гэр бүл, ойр дотны маш олон хүмүүсийн эрүүл мэнд байгааг анхаарна уу” гэж санууллаа.

 

УОК: Гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ

УОК: Гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ

Posted by Өнцөг.мн on Wednesday, March 25, 2020

Холбоотой мэдээ