Бизнесмен Т.Ганболд Ц.Наранцэцэг эмэгтэйд тусалж хүүхдүүдийнх нь хамт ШИНЭ БАЙРАНД оруулаа

2020-03-25 36 0

Хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн ээжийгээ асардаг гурван хүүхдийн тухай мэдээ сар шинийн дараахан цахим сүлжээгээр тархаж, тэдэнд туслах аяныг нэр бүхийг хүмүүс эхлүүлж байсан билээ. Тэгвэл Хаврын дунд сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Ц.Наранцэцэг гурван хүүхдийн хамт бүрэн тавилгатай, хоёр өрөө байрандаа оржээ. Эдний гэр бүлд “Алтандорнод Монгол” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд эмнэлэг, сургууль, цэцэрлэгтээ ойрхон байрлалтай хоёр өрөө байрыг худалдан авч өгсөн бол “Мөнгөн тавилга” ХХК-ийн хамт олон бүрэн тавилгаар тохижуулж өгчээ. Мөн тэдэнд шаардлагатай зүйлсийг хандивын дансаар цугларсан мөнгөөр нөөцөлж өгсөн бол үлдсэн мөнгийг нь эмчилгээний зардалд зарцуулах юм байна.

Бизнесмен Т.Ганболд нь анх гурван хүүхдэд нь сар бүр нэг сая төгрөгийн тэтгэмж өгч, сургуулиа төгстөл нь түрээсийн байранд хамруулна хэмээн мэдэгдэж байсан бол олон нийтийн дэмжлэг, хандивын тусламжтайгаар ийнхүү шинэ, бүрэн тавилгатай хоёр өрөө байранд оруулсан нь энэ юм.  Хүүхдүүдийн ээж Ц.Наранцэцэгийн осол ороод удсан тул удаан хугацааны турш эмчилгээ хийлгэх шаардлагатай аж.  Хэдийгээр онош тогтоогдсон ч дотоодын эмнэлгүүдэд эмчлэх боломжгүй тул гадны улсад эмчилгээ хийлгэхээр сайн эмнэлэг судлаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

13 настай хүүхэд мотоциклтой онхолдож амиа алджээ

Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 676 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй

2020-04-03

Гуравхан сар ажиллах усан оргилуур чухал уу, Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг чухал уу?

Урагшгүй ноёдын увайгүй балмад үйлдэлээс болж хайран сайхан цэцэрлэгт хүрээлэнг устаж үгүй болох

2020-04-03

14 настай дагавар охиноо хөнөөгөөд, өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарчээ

Хөвсгөл аймаг .... суманд амьдардаг 34 настай М гэгч 14 настай дагавар охиныхоо хоолойн тус газарт х

2020-04-03