Дэд сайд асан О.Эрдэнэбулган хахуульд авсан 10 сая доллараараа 26 байр авчээ

2019-09-23 229

УИХ-ын гишүүн О.Бааасанхүү “нэг яамны сайд Францийн компаниас авлига авсан” талаар өнгөрсөн хавар нийтэд дэлгэж харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “авлига авсан сайд нь өмнөх Засгийн газрын Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган” хэмээн мэдэгдсэн юм. Тухайн үед Францийн компанид хайгуулын зөвшөөрөл олгосныхоо төлөө 1,2 сая евро буюу 10 сая долларын хахууль авсан гэх  Бид ч энэ талаар нь мэдээлэл хүргэж байсан билээ.

 Түүний 26 байрыг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд бүгдийг битүүмжилсэн аж. Харин эрхэм дэд сайд асан өөрөө бол ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй өнгөрч буй бололтой. Бидний өмнө нь мэдээлж байсанчлан өнгөрсөн онд түр саатуулан шалгагдаж байгаад суллагдан гарсан байдаг. Энэ талаараа ч өөрийн цахим хуудаст нийтэлж байсан юм. Өнөөдөр ч түүнийг дахин шалгаж, нягталж байгаа талаар хуулийнхан мэдээлээгүй юм.

 

эх сурвалж ://unuudur.mn

Холбоотой мэдээ