Хөгжмийн зохиолч Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ бүрэн дуусчээ

2020-03-25 14 0

Монголын урдаа барих хөгжмийн зохиолч, авьяаслаг продюсер Б.Чинбат одоогоос гурван сарын өмнө БНСУ–ыг зорьж элэг шилжүүлэн суулгах хүндхэн хагалгаанд орж байсныг уншигчид та бүхэн мэдэж байгаа. Хамгийн гайхалтай нь түүний  хайртай гэргий Ц.Сарнай донор болж элэгнийхээ талыг өгсөн. Тэгвэл яг одоо уншигчид та бүхэнд чихэнд чимэгтэй нэгэн мэдээг дуулгах болсондоо таатай байна.

Учир нь Б.Чинбат хагалгааны дараа удаан хугацааны эмчилгээ хийлгэж байсан бол эмчилгээ  нь бүрэн дуусчээ.

Энэ талаар Ж.Чинбүрэн эмч нүүр хуудастаа бичжээ. Тэрээр, “Миний бие Солонгост 3 сарын өмнө хийсэн элэг солиулах хагалгаанд очиж оролцсон юм. Ц.Сарнай маань баярлаж талархсанаа илэрхийлжээ. Би эмч хүн, миний ажил шүү дээ. Харин Ц.Сарнай монгол бүсгүй, ханийн агуу их хайраараа донор болж, элгээ хувааж, нөхрийнхөө алтан амийг аварлаа. “Хос зүрхийг хайрлая” хандивын аян өрнүүлж, нэгэн залуу монгол өрх, уран бүтээлчийн сайхан хос элэг бүтэн үлдэхэд тусалж дэмжсэн элэг нэгт монголчууддаа л маш их баярлалаа” гэсэн байна.

Холбоотой мэдээ

“Киви”-гийн Ц.Намуунаа “цуутай” М.Долгормаагийн бэр болжээ

"Өнгөт үрэл" гэж өхөөрдөн нэрлэдэг “Киви” хамтлагийн гурван дуучин бүсгүйг хэний хүүтэй гэрлэх бол г

2020-04-03

Өнөөдөр Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн тоглолт болно

Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн, лайв тоглолт өнөөдөр 20 цагаас болох ба Боловсрол сув

2020-04-03

Т.Хөвсгөлдалай Берлин хотод Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг асарч, сувилахаар болжээ

Германд ажиллаж амьдардаг МОНГОЛ бүсгүй Берлины хамгийн том эмнэлэгт коронавирусийн халдвар авсан өв

2020-04-02