Дэв буюу банкны удирдлагууд

2020-03-25 24 0

Өчигдөр цахим  орчинд Төрийн банкны ЗАХИРАЛ-уудын авлига буюу ЗЭЭЛ БҮТЭЭСНИЙ “ТАЛАРХАЛ” гэх гарчигтай нийтлэл хэвлэгдэв. Үүнтэй холбоотойгоор редакцийн утас  өдөржин  дуугарав.

Мэдээж ойлгомжтой, нэг хэсэг нь сүрдүүлж, нэг хэсэг нь гуйх гээд янз, янзаар үзсэн.

“Банкны захирлууд угаасаа л ийм ш дээ” гэх постууд ч хөвөрсөн.  Нээрээ угаасаа л ийм ш дээ…

Харамсалтай нь Төрийн гэх тодотголтой эл банкныхны үйлдэл арай хэтэрч. Хэрэглэгчийн эмзэг асуудал дээр дөрөөлж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг 10-хан сая төгрөгөөр торгож, тухайн албан тушаалд алба хашихыг нь  3, 4 жилээр хязгаарласан шийтгэлтэй гээд бодохоор Монгол Улсын хууль ёстой жулдаж байгаа юм. 230 сая төгрөгийн хахууль авсан нөхдийг 10 сая төгрөгөөр торгодог хууль Монголоос өөр өөр хаана ч байхгүй дээ…

Мэдэгдсэн нь Төрийн банк болохоос бүх л банкныхан ийм гээд хэлчхэд хэтийдсэн болохгүй.

Энд нэг зүйлийг тодотгоход Төрийн банкны удирдлагын бүрэлдэхүүнийг 8-18 сая төгрөгөөр цалинжуулах чадал Монгол Улсад бий бил үү. Энэ тэр байгууллагыг  хариуцан ажилласны контракт, гэрээ энэ тэр гээд ярих байх л даа. Гэхдээ дээрх нийтлэлд бичигдсэн  зөвхөн тэр 13 хүний  сарын цалин нийлээд 131 сая төгрөг болж байгаа юм.

Тэгвэл  хамгийн энгийнээр буюу нийгмийн халамж, тэр дундаа хүүхдийн мөнгөнд  хэрэв зарцуулсан бол 6550 хүүхдэд хүрэх байлаа. (131.000.000 : 20.000 = 6550 хүүхдэд хүртэх байлаа.)

Мөн тэдний авлигалд авсан 235 сая төгрөгөөр  гэртээ хүүхдээ хараад сууж байгаа  4700 ээжид зарцуулж  болох байв. (235.000.000 : 50.000 = 4700)

… Сарын 12-18 сая, жилийн 180-216 сая төгрөгийн цалин авч байгаа хэрнээ ханаж цадахгүй, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж банкаар дамжин гарч байгаа зээлийн 5-10 хувийг үйлчлүүлэгчдээс авдаг энэ мэт шуналын “Дэв”-үүдийг  Монголын банк санхүүгийн байгууллагад ажиллах эрхийг насаар нь хязгаарлаж энэ салбараас зайлуулах хэрэгтэй. Сурсан занг сураар боож болохгүй гэгчээр ялаа эдэлсэн болж гарч ирээд шударгаар ажиллаж  хөдөлмөрлөж байгаа залууст буруугаар” багшилна”. Нөгөөтэйгүүр  ажлаа бүтээхийн тулд авлигал өгч байгаа нөхдүүдийг ч бас шалгах хэрэгтэй. Учир нь хэрэв үнэн цагаанаар хөдөлмөрлөж байгаа бол хэнээс юунаас айж хулчийж авлигачдын аманд орох билээ. Хахуульд 235 сая төгрөг хаясан гээд бодохоор  зээлдэгчид үү, мөнгө хүүлэгчид үү гэдгийг ч ялгаж салгах хэрэгтэй.

Өнгөрсөн намар нэгэн банкны ажилтны “50 тэрбумын зээлийг бол аргалаад гаргаж өгнө. Таван тэрбумыг гаргахгүй, унац нь бага” гэсэн гэх мэдээлэл  шуугиан дагуулж “50 тэрбум төгрөгийн 10 хувь нь 5 тэрбум, харин 5 тэрбум төгрөгийн  10 хувь нь 500 сая төгрөг” гэх мессэж хөвөрч байв. Аль аль нь том тоо ч банкныханд бол үнэндээ жул тоо аж.

Иймд банкны  байгууллагуудыг эрүүлжүүлж шуналын “Дэв” болсон нөхдөд боломж олгохгүй байх  зайлшгүй шаардлага байна.

Гэхдээ банкныхан гэдэгт эдгээр “Дэв”-үүдээс өөр, шударгаар хөдөлмөрлөж байгаа оллон зуун ажилчдыг багтаагаагүй гэдгийг  хэлэх  хэрэгтэй байх.

Холбоотой мэдээ

Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ

УИХ-ын сонгууль ойртохын хэрээр улстөрч, горилогчдын хэвлэлээр гарах нь “олширч”,  өгөөмөр буянт

2020-04-03

“Нас барсан даатгуулагчийнхаа ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг төлөх ёстой ч төлөхгүй байна”

Орон сууцны ипотекийн зээлийн даатгал нь даатгуулагчийг хохироож, иргэнийг байргүй болгоход хүргээд

2020-04-02

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙГ ₮53 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТЭЭР 2021 ОНЫ II УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

"ЧИНГИС ХААН" МУЗЕЙГ ₮53 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТЭЭР 2021 ОНЫ II УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРУУЛНА Чингис хаа

2020-04-02