Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох “Оюу Толгойн” хэргийг прокуророос хүчингүй болгожээ

2020-03-24 205

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох Оюу Толгойн хэргийг нийслэлийн прокуророос энэ сарын 5 наас хүчингүй болжээ. Ингэснээр С.Баярцогтод үүсгээд гурав, яллагдагчаар татсанаас хоёр жил гаруйн дараа прокуророос өмнөх шийдвэрээ хүчингүй болгож байна.

Энэ тухай С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр ” Энэ хугацаанд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газар, Үндэсний аудитын газар, УУХҮЯ, Сангийн яамны зэрэг олон ажлын хэсгүүд олон жил, сар ажиллаж тайлан дүгнэлтүүд гаргасан. УИХ “Оюу Толгойн” хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаар асуудлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. “Оюу Толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулагдахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгож, Монгол улсад ашиггүй, хохиролтой гэрээ хийсэн, хийсэн хүмүүс нь авилга, хээл хахууль авсан гэсэн 10 жилийн хардлага сэрдлэгэд нэг мөр цэг тавилаа” гэжээ.

Холбоотой мэдээ