ЦАЛИНГ БНСУ-ТАЙ ИЖИЛ ТҮВШИНД БУЮУ 5 САЯД ХҮРГЭЖ, ӨРХ БҮРИЙГ ҮНЭГҮЙ ОРОН СУУЦААР ХАНГАНА

2020-03-24 122

МАХН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Тус мөрийн хөтөлбөрт,

  • Байгалийн баялгийн орлогоор дээд боловсролыг үнэгүй,
  • Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй болгох,
  • Иргэдийг үнэгүй орон сууцаар үнэгүй хангах,
  • Иргэдийн цалинг таван сая төгрөгт хүргэх зэргээр нийгмийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан байгаа аж.

Мөрийн хөтөлбөрөө танилцуулж тус намын дарга Э.Эрдэнэжамъян “Гурван нам хамтарч “Та бидний эвсэл” нэртэй эвсэл байгуулсан. Бид хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа.

Манай эвсэл “Гурван баялаг” нэртэйгээр мөрийн хөтөлбөрийг боловсруулан хүргүүлж байна. Монгол хүний дундаж цалинг 5 саяд хүргэнэ. Дээр нь монгол өрх бүрийг орон сууцанд амьдруулах таатай нөхцөл боломжийг бий болгоно. Сонгуульд зориулж энэ хөтөлбөрийн боловсруулаагүй, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөр байгаа” гэв.

 

Улстөрийн намууд Сонгуулийн тухай хуулийн дагуу Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсээр байна. Өнөөдөр МАХН, Монголын ногоон нам, Уламжлалын нэгдсэн намын хамтарсан “Та бидний эвсэл” Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

“Гурван баялаг” нэртэй мөрийн хөтөлбөрийг хүргүүлж байна. Монгол хүнийг төрийн хамгаалалтанд авах, хүрэлцэхүйц цалин орлоготой байх заалтыг тусгасан. Цалинг өнөөгийн БНСУ-тай ижил түвшинд буюу  5 сая төгрөг хүргэх зорилтыг дэвшүүлж байна. Өрх бүрийг орон сууцанд амьдрах таатай нөхцөлийг багтаасан. Энэ бол зөвхөн сонгуульд зориулж гаргасан хөтөлбөр биш. Сүүлийн гурван жилийн хугацаанд 21 аймгаараа явж, ард иргэдээрээ хэлэлцүүлсэн.

Бид Монгол улсын шинэ Үндсэн хуулийг батлах ёстой. Ингэснээр баялгийг ард түмэнд тэгш хүртээх боломж бүрдэнэ гэж харж байгаа” гэлээ.

Нийслэлийн МАХН-ын дарга, “Та бидний эвсэл”-ийн нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян:  Хөтөлбөрөө бид эрдэмтдээр хэлэлцүүлсэн. Өргүй Монгол хүн Монголын баялаг байх ёстой. Энэ ч үүднээс, иргэн, төр, өрх гэсэн холбоог авч үзсэн хөтөлбөрийг боловсрууллаа. Өрх бүр эрүүл аюулгүй орчинд, орон сууцанд амьдрах, төр авлигаас ангид байх зорилт туссан. Дөрвөн жилийн дотор биелэх боломжтой хөтөлбөр гэж бид харж байна.

 

Өрөг.mn

Намууд УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байна

Posted by Өрөг.mn on Tuesday, March 24, 2020

Холбоотой мэдээ