Испанийн асрамжийн төвүүдэд ахмадууд ганцаараа үлдэж, нас барж байна

2020-03-24 33 0

Испанийн өндөр настнуудын асрамжийн газарт халдваргүйжүүлэлт хийж буй цэргийнхэн коронавирусний халдварын улмаас орондоо нас барсан хөгшдийн цогцос илэрч буй тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Маргарита Роблес мэдээлжээ.

Цэргийнхэн зарим асрамжийн газарт асаргаа сувилгаагүй хаягдсан хүмүүс, орондоо нас барсан хөгшидтэй хүртэл таарсан байна. Өөрийн үүрэг хариуцлагыг биелүүлэхгүй байгаа хэн ч хуулийн өмнө хатуу хариуцлага хүлээх болно гэж тэрбээр анхааруулжээ.

Мэдээллийн “Europa Press” агентлагийн мэдээлснээр, өндөр настнуудын асрамжийн газар нас барсан хөгшдийн цогцсыг илрүүлсэн хоёр тохиолдол гарсан тухай тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Испанийн асрамжийн газруудад нөхцөл байдал маш хүнд байгаа нь ил болсон. Хэдхэн хоногийн дотор олон зуун өндөр настнууд нас барсан бөгөөд прокурорын газар хэргийг шалгаж байгаа бол онцгой байдлын анги нэгтгэлийн алба хаагчид асрамжийн газруудад халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн байна.

Нийт 2.8 мянган цэргийн алба хаагчид асрамжийн газар, нисэх онгоцны буудал, төрийн байгууллага, гудамж талбайг халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

Испани улс коронавирусний тархалтын хэмжээгээр Европт Италийн дараа буюу хоёрт орж байна. Тус улсад энэ сарын 24-ний байдлаар нийт 33089 хүн халдвар авснаас 2182 хүн нас барж, 2355 өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 3355 өвчтөн эдгэрчээ.

Холбоотой мэдээ

13 настай хүүхэд мотоциклтой онхолдож амиа алджээ

Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 676 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй

2020-04-03

Гуравхан сар ажиллах усан оргилуур чухал уу, Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг чухал уу?

Урагшгүй ноёдын увайгүй балмад үйлдэлээс болж хайран сайхан цэцэрлэгт хүрээлэнг устаж үгүй болох

2020-04-03

14 настай дагавар охиноо хөнөөгөөд, өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарчээ

Хөвсгөл аймаг .... суманд амьдардаг 34 настай М гэгч 14 настай дагавар охиныхоо хоолойн тус газарт х

2020-04-03