НҮҮРСТЭЙ МАШИНУУД ХИЛЭЭР ГАРААД ЭХЭЛСЭН ЧИНЬ Л АЛТ ТУШААЛТ БУУРААД ЭХЭЛСЭН ГЭНЭ ҮҮ

2020-03-24 32 0

Ухань хотод анх дэгдсэн титэм вирусын дуулиан өндөрсөх үед буюу 2020 оны 1-р сарын 10-наас эхлээд л Монгол улс хилээр орох гарах бүх хөдөлгөөнийг хатуу хянаж зарим боомтуудыг бүрмөсөн хааж эхэлсэн билээ. Яг тэр мөчөөс эхлэн Монгол банкинд тушаах алтны хэмжээ ч эрс хурдтай нэмэгдээд эхэлсэн ажээ.

Дэлхийн зах зээлд алт, үнэт металлын үнэ ч дээшээ цойлоод эхэлсэн бөгөөд өмнө нь улсын хилээр алтны нэмэлт татвараас зайлхийн урагшаа нууцаар гаргадаг байсан хүмүүс Монгол банкинд тушаахаас өөр аргагүй болсон нь ч гарцаагүй юм. Ингээд алт тушаалт санаанд оромгүй хурдтай нэмэгдэж эхэлсэн ажээ. 2019 онд буюу нэг жилийн өмнө Монгол банкинд 597 кг 100 грамм алт тушаагдаж байсан бол өнөө жил 3 тонн,557 кг,600 грамм алт тушаасан дүн гарчээ.

Тэгвэл 2019 оны 2-р сард 95-хан кг алт тушаагдаж байсан бол өнөө жилийн хоёрдугаар сард 952 кг, 500 грамм болон нэмэгдэж алт тушаалт арав дахин өссөн дүн гарчээ. Тэгэхээр өмнө нь улсын хилээр гаргадаг бүхий л эд зүйлсийг хянаж цагдан “Буяныг үл гарган тогтоож, бузарыг цөм цохин буцаах“ тангарагтай Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Гаалийн албан хаагчид маань алт зөөдөг далд сүлжээнд орчихоод байсан юм биш үү гэсэн хардлага төрүүлж байна.

Харин өнгөрсөн 3-р сарын 6-нээс эхлэн Замын-Үүдээс вагоны чингэлгээр нүүрс зөөвөрлөж эхэлсэн бөгөөд мөн 3-р сарын 23-ны өдрөөс эхлэн Гашуун сухайтын боомтоор ачааны машинаар нүүрс зөөвөрлөх зам тээвэрийн ажил эхэлсэн билээ. Тэгвэл эдгээр хилийн хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш Монгол банкинд тушаах алтны хэмжээ буурч, сулраад эхэлсэн сураг ч дуулдах болов.

Ингэхлээр улсын хилээр татвараас зайлсхийсэн буюу алтыг нууцаар гаргадаг далд сүлжээ ч бас сэмхэн ажиллаад эхэлсэн байж магадгүй гэсэн хардлага төрүүлж байна. Хориод хоногийн өмнө гаальд ажилладаг нэгэн нөхөр “Гааль ёстой ямар ч ашиггүй, амьдралгүй газар болчихлоо. Ажлаасаа гардаг ч юм бил үү. Цалингаараа яаж амьдрах юм“ хэмээн халамцуу явж байсан сураг дуулдсан. Нүүрсний тээвэр эхэлсэнээр нэг тиймэрхүү хүмүүсийн нар нь мандан сэтгэл нь уужран цээж нь тэнийж байж мэдэх л юм даа.

Холбоотой мэдээ

Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ

УИХ-ын сонгууль ойртохын хэрээр улстөрч, горилогчдын хэвлэлээр гарах нь “олширч”,  өгөөмөр буянт

2020-04-03

Гуравхан сар ажиллах усан оргилуур чухал уу, Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг чухал уу?

Урагшгүй ноёдын увайгүй балмад үйлдэлээс болж хайран сайхан цэцэрлэгт хүрээлэнг устаж үгүй болох

2020-04-03

Ц.Элбэгдорж Наритагаас МИАТ- ийн онгоцоор ирж явна

УОК- ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцоор харьд байгаа монголчуудаа авчрахаар болсон. Хуваарийн даг

2020-04-03