Аса аваргын талаар Япончууд ийнхүү бичжээ

2020-03-24 32 0

Сүмочдын үсийг засдаг байсан нэг буурал 75 насандаа өөд болж, 3 сарын 3-ний орой салах ёс гүйцэтгэх ёслол нь Токиод болж л дээ. Ёслолд Сүмогийн холбооны ерөнхийлөгч зэрэг олон хүн ирсний нэг нь өвгөнийг “Япон аав минь” хэмээн хүндэлдэг байсан Аса аварга байсан гэнэ.
Аса аварга ажил явдал дуусан дуустал ар гэрийнхэнд нь хань болж суусан бөгөөд сэтгүүлчдийн асуултанд “Хааяа гаргачихдаг байсан дэггүй занг минь засах гэж их олон зүйл хэлж өгдөг байсан даа” хэмээн ачтанаа дурсаж ярьжээ…

гэсэн утгатай мэдээний доор олон япон хүн сэтгэгдэл үлдээж. Тухайлбал:

・Аса ч хүний ач мартдаггүй хүн юм даа.

・Аса доодох бөхчүүдийнхээ баяр дээр нэг өдрийн шагналын мөнгөө тэр чигээр нь тавьчихаад л явчихдаг байсан. Жаахан сахилгагүйгээсээ болоод зодог тайлахаас өөр аргагүй байсан ч үнэхээр хүчтэй бөх байсан.

・Асаг мэддэг хүмүүс нь мэднэ дээ. Хүний тус мартдаггүй, чигч хүн дээ.

・Аса дэвжээний дотор ч гадна ч нэг л зангаараа бөх байж дээ.

・Юм л бол хэл аманд өртчихдөг байсан ч, Аса цаанаа бол шударга, өөрийн гэсэн бодолтой хүн.

・Шуугиулдаг нөхөр байсан шүү тээ. Гэхдээ одоо бодоод байх нь ээ, тухайн үед хэвлэл мэдээл

лийнхэн хэтэрхий их сэвээд байсан тал байгаа байх шүү.

・Дорж (япон фэнүүд нь ингэж их дууддаг) ч үнэхээр лаг гар шүү. Сүмогийн ертөнцөд эргэж ирээсэй. NHK-гийн сүмогийн тайлбарлагчаар ч байсан яах вэ дээ…г.м

Сануулахад, Дагваа аварга зодог тайлснаас хойш 9 жил өнгөрч.

Холбоотой мэдээ

Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ

УИХ-ын сонгууль ойртохын хэрээр улстөрч, горилогчдын хэвлэлээр гарах нь “олширч”,  өгөөмөр буянт

2020-04-03

Гуравхан сар ажиллах усан оргилуур чухал уу, Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг чухал уу?

Урагшгүй ноёдын увайгүй балмад үйлдэлээс болж хайран сайхан цэцэрлэгт хүрээлэнг устаж үгүй болох

2020-04-03

Ц.Элбэгдорж Наритагаас МИАТ- ийн онгоцоор ирж явна

УОК- ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцоор харьд байгаа монголчуудаа авчрахаар болсон. Хуваарийн даг

2020-04-03