Согтуу жолоочийн “золиос” дөрвөн сартай нярай гэмтжээ

2020-03-24 31 0

Өнөө цагт согтуугаар жолооны ард суух тэнэг хүн байхгүй гэдэг. Гэвч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэр нь автомашин жолоодон гэмт хэрэг үйлдэж, осол гаргаж өөрийгөө болоод бусдыг гэмтээх бөх зүрхнүүд байсаар л байна.

БГД, 17-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Дөрвөн замын уулзвар дээр өчигдөр /2020.03.23/ түгжрэлд зогсож байсан “Alphard” маркийн автомашиныг согтуу жолооч мөргөсөн осол гарчээ. Уг автомашинд дөрвөн сартай хүүхэд ээжийн хамт зорчиж явсан. Гэтэл согтуурлын зэрэг 2.0 бүхэлтэй согтуу жолоочийн балгаар 35 настай эмэгтэй, дөрвөн сартай хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдэв. Азаар ослын улмаас хүний амь эрсдээгүй ч орчлонг таньж ч амжаагүй бяцхан үр, ээжийнхээ хамт насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэхийг үгүйсгэх аргагүй.

Энэ мэт гэм, зэмгүй нэгний амьдралыг сүйрүүлж буй согтуу жолоочийн балаг их. Өнгөрсөн долоо хоногт алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгджээ.

Жолоочийн хариуцлагын оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдолд 10 оноо автоматаар 0 болохоор журам батлагдсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуу жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна гэж заасан байдаг. Энэ бүх хууль дүрмэнд захирагдаж, согтуу жолоочийн тоо буурч байна уу гэвэл үгүй.

Эрхийг нь хасч, баривчилж үзлээ. Гэвч уусаар, автомашинаа жолоодсоор, хүний алтан амь, эрүүл мэндийг хохироосоор, гэмээ ухаарч, аюулаас айж, эрсдэлийг тооцоолохгүй явсаар. Тэгэхээр хуулинд биш хүний ухамсарт л асуудал байсаар байна.

Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс “автомашинаа унаад явчихна”, “ойрхон замд болно”, “их уугаагүй юм чинь зүгээр” эсхүл “баригдахгүй байх” зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох зэргээр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

Бага уусан, их уусанд ялгаа огт үгүй балаг нь хүний амиар хэмжигдэх эрсдэлийг тооцоолж жолооны ард согтуугаар суухгүй байхыг уриалж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн  хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Мөн 7-30 хоног баривчлах, 480.000-960.000 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахаар хуульчлан заасан.

 

Эх сурвалж: Shuud6.mn

Холбоотой мэдээ

13 настай хүүхэд мотоциклтой онхолдож амиа алджээ

Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 676 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй

2020-04-03

Гуравхан сар ажиллах усан оргилуур чухал уу, Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг чухал уу?

Урагшгүй ноёдын увайгүй балмад үйлдэлээс болж хайран сайхан цэцэрлэгт хүрээлэнг устаж үгүй болох

2020-04-03

14 настай дагавар охиноо хөнөөгөөд, өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарчээ

Хөвсгөл аймаг .... суманд амьдардаг 34 настай М гэгч 14 настай дагавар охиныхоо хоолойн тус газарт х

2020-04-03