АНУ-Д НЭГ ӨДРИЙН ДОТОР COVID-19 9300 ГАРУЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2020-03-23 117

Дэлхий нийтийн хэмжээнд аюул занал болоод буй коронавирусийн 9300 гаруй шинэ тохиолдол АНУ-д ганц өдрийн дотор бүртгэгджээ. Уг шинэ тохиолдлын дийлэнх нь Нью Йорк хотод бүртгэгдээд байгаа юм. Тус хотын захиргааны зүгээс мэдэгдсэнээр Нью Йорк хотын оршин суугчдын 40-өөс 80 хувь нь тус вирусаар халдварлаж болзошгүй байна гэсэн судалгаа гаргажээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп халдвар хамгийн их тархсан Нью Йорк, Калифорниа болон Вашингтон мужуудад халдварын тархалт цаашид улам нэмэгдэхээс сэргийлж үндэсний цэргийн албан хаагчдаа илгээжээ. Түүнчлэн тэрээр үндэсний хэмжээний онц байдлыг коронавирустай холбогдуулан зарлаад байгаа юм.
Өдгөө АНУ-д коронавирусийн 34700 гаруй тохиолдол бүртгэгджээ. АНУ нь халдварын тархалтаараа дэлхийд 3-рт жагсаж байна. Уг халдварын улмаас амь насаа алдан тохиолдол 452 байна. Харин эдгэрсэн тохиолдол 178 байна. Тус вирусийн халдвар нь дэлхийн 192 оронд тархаад байгаа юм. Халдварын тархалтаараа АНУ нь дэлхийд 3-т орж байгаа бол 1-рт Хятад, 2-рт Итали улс жагсаж байна.

Холбоотой мэдээ