УОК: БНСУ руу явмаар байгаа иргэд МИАТ-аас билетээ захиалаад явж болно

2020-03-23 133

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг УОК-ийн Шуурхай штабаас зохион байгуулж байгаа хурлын үеэр хэлэхдээ,

“Гадаад улсад байгаа манай улсын иргэд халдвар авсан тохиолдол гараагүй. БНСУ-д сурдаг оюутнуудын визийг сунгах ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн, шийдвэрлээд явж байна.

БНСУ-д хөл хорио тогтоосон. Тус улс коронавирусийн халдварыг барьж чадах эсэхээ 14 хоногийн хугацаанд шийднэ гэж мэдэгдээд” ийнхүү хөл хорио тогтоогоод байгаа. Ийм үед БНСУ-д сурдаг зарим оюутнууд “заавал явмаар байна” гэсэн саналаа хэлж байгаа ч тохиолдол байна. Ийм тохиолдолд өөрсдөө МИАТ ТӨХК-д захиалгаа өгч билетээ аваад явж болно. Харин тусгай үүргийн онгоцоор төлбөргүй хүргэх боломжгүй.

Холбоотой мэдээ