ХАГАС ЗУУН ЖИЛ “ТЕХНОКРАТ” БЭЛДСЭН ПРОФЕССОР

2020-03-23 110

ШУТИС-ын Өрөмдлөгийн технологи-Газрын тосны инженерингийн хүндэт профессор Ж.Цэвээнжав багш маань.
Эрдмээс нь хүртэж бас мөр зэрэгцэн ажиллаж явсны хувьд түүнтэй зэрэгцээд алхах, зэрэгцээд суухад,уулзаж байгаад хүнд харагдахад, надтай ярилцсан гэж хүмүүст хэлэхэд хөдөө хөхөрч яваа инженерүүд атаархмаар хүн.

Гэтэл зэрэгцээд суухад, би таньдаг гэж хэлэхэд,хамт сурч,ажиллаж байсан гэхэд ичмээр гавъяат, докторууд энгэр цээжээ гялтагануулан,мөрөө өргөн алхах нь бий.

50 орчим жил уул уурхай,геологи,газрын тос,усны яндашгүй баялаг,орлуушгүй эрдэсийг яаж оргилуулж байгаа шавь нараа харж, бахархаж яваа даруухан буурал профессорт пялдагадах шаардлага маньд байхгүй.

Өнгөрсөн 07 сарын 04-нд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 1200 усны инженерийн форум дээр зэрэгцэн суухад нь бүгд багшаараа бахархсанд эргэлзэдэггүй.
Энэ профессор юугаар ч дутаагүй ч, мянга мянган баялаг бүтээгч инженерүүдийн хувьд энгэр нь цоороогүй баатар нь.
Багшаасаа өмнө төрсөн олон гавъяатууд нь ичингүйрэн дөлцгөөдөг.
Үг дуугүй, дарууханаар эзгүй хээр, баялаг олж, тогтоож, нефть оргилуулж,ус олгойдуулж, хээрээр гэр хэцээр дэр хийж яваа технократ-инженерүүд энэ хүний алтан шавь нар нь.

Холбоотой мэдээ