30 сая төгрөгийн шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

2020-03-22 137

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 03 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2020.03.22/ 19.15 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн сугалааны супер шагнал 30 сая төгрөг байна.

Танд аз хүсэе!

Холбоотой мэдээ