ИТАЛИД МАНАЙ УЛСЫН 300 ИРГЭН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ ХҮЛЭЭЖ БАЙНА

2020-03-21 151

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь, хүндэтгэн үзэх шалтгаантай монголчуудаа тусгай үүргийн онгоцоор авчрах ажлыг зохион байгууллаа. Одоогоор 983 зорчигч тусгай онгоцоор эх орондоо ирж, тусгаарлагдаад байна.

Дэлхий дахинд коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудаас  эх орондоо ирэх хүсэлтэй монголчууд ЭСЯ-ндаа хүсэлт гаргасаар байгаа юм. Тухайлбал, Италиас 300 орчим иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлт тавьжээ.

Улсын онцгой комиссоос “Эхний чартер нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын 14 хоног дууссаны дараа дараагийн чартер нислэгийг хийнэ” гэж мэдээлэв. Дараагийн чартер нислэгийг аль улсаас эхэлж, иргэдээ авчрах асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яам судалж буй юм байна.

Холбоотой мэдээ