Аяны автобусанд удаа дараа шүлсээ хаясан Хятад эмэгтэйг баривчилжээ

2020-03-20 126

Тайландын Бангкокоос Сарабури хот хүртэлх холын зам дахь аяны автобусанд шүлсээ хаясан хятад эмэгтэйг баривчилжээ.

Тэрээр шүлсээ зүгээр ч нэг хаях биш бүр агаарт нулимж байжээ. Мөн дараа нь Бангкок руу галт тэргээр явахдаа ч дээрх үйлдлээ хийж байсныг гэрчүүд хэлж байгаа юм. Автобус болон галт тэргэнд тэрээр нулимсаар байсан нь COVID-19 дэгдэлтийн энэ үед олон нийтийг багагүй түгшээсэн байна.

Иргэд олон нийтийн сүлжээгээр энэ талаарх мэдээллийг нийтэлсний дараа, Гамшгаас урьдчилан сэргийлэх албаныхан дуудлагын дагуу шуурхай ажиллаж тэрхүү эмэгтэйг баривчилжээ.

Эхний удаад үйлчлүүлсэн автобус нь эцсийн зогсоол дээр ирэхэд түүнийг Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд шинжилгээ өгөхийг шаардсан боловч тэрээр татгалзаад яваад өгчээ. Харин галт тэргэнд зорчихдоо бүдүүлэг үйлдлээ давтсан учир албаныхан түүнийг хүч хэрэглэн баривчилж шинжилгээ авахаас аргагүйд хүрчээ. Тэрээр түүнийг баривчлах гэсэн ажилтан руу мөн нулимах гэж оролдсон учир ажилтан арга буюу амыг нь дарсан байна.

Зөрчил гаргасан эмэгтэйг тэр дор нь тусгаарласан бөгөөд COVID-19-ийн шинжилгээний сорьцыг Бангкокын Сирираж эмнэлэг рүү өнөө өглөө явуулжээ.

Эх сурвалж: www.nationthailand.com

Холбоотой мэдээ