17 настай хүү найман удаа COVID-19 шинжилгээний хариу сөрөг гарсан ч нас барсан нь эргэлзээ төрүүлэв

2020-03-20 148

Өмнөд Солонгосын 17 настай хүүгийн  найман удаагийн коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан  ч тэрбээр уушгины хатгалгаагаар нас баржээ.

Энэ явдал эрдэмтдийг мухардалд оруулаад байна.  Учир нь түүнээс коронавирусийн халдвар илрээгүй ч ДНХ-ийн зарим шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.

Хүү Өмнөд Солонгосын Дэгү хотын оршин суугч бөгөөд найман удаа коронавирусийн шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ.

Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Жюн Юн Кён “Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан ч ДНХ-ийн зарим шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тиймээс бид үүнийг тодорхойгүй тохиолдол” гэж нэрлэсэн гэжээ.

Сорьцыг хадгалсан бөгөөд дахин баталгаажуулах шинжилгээ хийж байгаа аж. Хэрвээ биеэс нь коронавирус илэрвэл хүү Өмнөд Солонгост уг халдварын улмаас нас барсан анхны өсвөр насны хүүхэд болох юм.

Өвчтөн Дэгү хотын ахлах сургуулийн сурагч юм байна. Гуравдугаар сарын 10-ны орой түүний толгой өвдөж, халуурч эхэлжээ. Хоёр хоногийн дараа тэрбээр Жёнсан Жүнган эмнэлэгт очиж вирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан байна. Дараагийн өдөр нь тэрбээр рентгенд харуулахад уушгины хүнд үрэвсэлтэй байна гэсэн онош тавьсан тул түүнийг Юннам их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт түүний бие хурдан муудсан байна. Уушгийг нь хүчил төрөгчөөр хангах аппарат залгасан ч биеийн байдал нь дээрдээгүй ажээ.

Эх сурвалж: www.koreabiomed.com

Холбоотой мэдээ