Үхрийн махны үнэ өмнөх долоо хоногоос өсөж, харин хонины махны үнэ буурчээ

2020-03-20 163

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны гуравдугаар сарын 19-ны өдрийн ажиглалтын мэдээ гарчээ.

Ажиглалтаар 15 нэрийн барааны үнэ тогтвортой, долоон нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос буурсан бол 14 нэрийн барааны үнэ өсжээ.

Тухайбал, өчигдрийн байдлаар махны үнэ:

  • Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 1.95 хувиар буюу 189 төгрөгөөр,
  • Хонины цул махны үнэ 0.78 хувиар буюу 75 төгрөгөөр буурсан байна.
  • Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 5.38 хувиар буюу 622 төгрөгөөр өссөн,
  • Үхрийн цул махны үнэ 5.79 хувиар буюу 778 төгрөгөөр,
  • Адууны ястай махны үнэ 1.35 хувиар буюу 125 төгрөгөөр өсжээ.
  • Ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,375 төгрөг байна.

 Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр мах аль захад ямар үнээр зарагдаж байгааг хүснэгтээс харна уу /Нөөцийн махны үнэ ороогүй болно/.

Байгууллага

Хонины мах, ястай

Хонины мах, цул

Үхрийн мах, ястай

Үхрийн мах, цул

Адууны мах, ястай

Ямааны мах, ястай

Барс худалдааны төв

10,800

12,800

14,500

Баянзүрх зах

8,800

9,700

11,000

14,000

9,000

Бөмбөгөр худалдааны төв

9,500

10,500

11,500

14,000

10,000

Макс супер маркет

9,000

13,800

14,000

Меркури зах

13,500

14,000

16,000

Номин супер маркет

9,699

12,599

15,699

Таван эрдэнэ зах

11,000

13,000

15,000

Хар хорин зах

8,000

9,000

10,000

12,000

9,500

8,500

Хүчит шонхор зах

8,700

9,000

11,000

12,800

9,000

7,500

Мөн “Барс” захаас бусад хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1,400-1,500 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа бол “Барс” захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1,400 төгрөг, 1-р зэргийн гурил 1,200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Харин хүнсний томоохон дэлгүүрүүдэд “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1,400-2,000 төгрөг,  1-р зэргийнх 1,179-1,500 төгрөг, 2-р зэргийнх 800-1,100 төгрөг байна.

Түүнчлэн Монгол төмс 800-1,300 төгрөгийн үнээр хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа бол Монгол лууван 1,380-2,200 төгрөгийн хооронд худалдаалагдаж буй аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Холбоотой мэдээ