ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ НЭГ ТЭРБУМ 850 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

2020-03-19 186

Монголын нийгэмд нэр нөлөө бүхийн улстөрч Багабанди 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1997-2005 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан. Харин албан тушаалаа өгснөөс хойш Оюутолгой ХХК, Эрдэнэс Оюутолгой ХХК-д Монголын талыг төлөөлөн сууж байгаа улстөрч. Монголчуудын ярьдгаар манай хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2010-2013 онд “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан.  Харин угийн албан тушаалд одтой Н.Багабанди гуай 2016 оны есдүгээр сард дахин Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болж, сард 40 мянган ам.доллараар цалинждаг, сарын 100 мянган доллароор цалинждаг гэлцдэг. Энэ талаар ихэмсэг экс ерөнхийлөгч ёстой тоож хариу өгөхгүй. Харин наадмаар алтан бүс бүслэн ард олныхоо өмнө үзэгддэг. Эсвэл телевизээр “Титэм үг” баахан хуурай сургаал үг айлдан олон нийтийн өмнө гардаг. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан биш харин “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэдэг утгаар нь дүгнээд үзье. Татварын ерөнхий газраас уг компанийн талаар “2013-2015 оны үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийж 337 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан” гэдгээ хоёр ч удаа мэдээлсэн. Түүнчлэн ирээдүйд шилжүүлэн тооцох төлбөр нь 600 гаруй тэрбум төгрөгт хүрнэ гэдгийг ч Татварын ерөнхий газар тайлбарласан. Харамсалтай нь, энэ хугацаанд Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол Улсын эрх ашгийг төлөөлж, хоёр дахь удаагаа Эрдэнэс Оюутолгой ХХК-д томилогдсон байсан бөгөөд энэ мэт ээдрээтэй асуудлаар нэг ч удаа байр сууриа илэрхийлсэн нь үгүй. Иймээс хэний талд ажиллаж байна гэж ард иргэд үе үе асуудаг. УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүр мэдээлэл хийж байсан удаатай. Тэрбээр  Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт байгаа бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-аас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлж байсан.

Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөр ажилладаг нэрээр их хэмжээний цалин авдаг гэсэн шүүмжлэл үе үе гардаг. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад жилд 252 сая төгрөгийн орлоготой, 400 сая төгрөгөөр үнэлэгдсэн хоёр орон сууцтай, 110 сая төгрөгийн үнэ бүхий Ланд круйзер, Мерседес хоёр автомашинтай, нэг тэрбум 865 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээ мэдүүлсэн байгаа юм. Явуухулан гуайд Завхан аймгийн уугуул нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулан аймгийнхаа 50 жилийн ойд уриагүйд шаралхаж, “Сайн байна уу. Миний нутагт суугаа, хүний нутгийн дарга нараа…” гэж захиа бичсэн гэдэг. Яг түүн шиг “Хүний нутгийн компанид Манай нутгийг төлөөлөн суугаа Багабанди дарга аа. Оюутолгой тойрон овоорсон асуудлаар, ард иргэддээ нэг сайхан ярьж хэлж өгөөч. 2016 оны 9 дүгээр сард “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон Н.Багабанди, Ч.Алтаннар нарыг томилжээ. Ч.Алтаннар 2002 онд МУИС-ийн Математик компьютерийн сургуулийг Онолын математикийн анги, ШУТИС-ийн КТМС-ийг санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн. 2002 онд Флоридагийн их сургуулийн докторантурт элсэн,  2007 онд төгсөн сургуульдаа багшилж, туслах профессороор, 2009-2011 онд Их Британийн Империал коллежид эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан боловсролтой залуу. Мөнхбаатарыг Баянзүрх дүүргийн Засаг дарга байсныг монголчууд сайн мэднэ. Гэвч энэ хоёр залуу Эрдэнэс Оюутолгойн Төлөөлөн Удирдах зөвлөлд ганцхан жил ажилачихаад уралдан өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Харин Нацагийн Багабанди гуай УИХ-ын гишүүдээс эхлээд олон нийт шаардсаар байхад суусаар л…

Эх сурвалж: alim.mn

  • ТЭР  ИХ  МӨНГӨНӨӨСӨӨ  ЯДАЖ  100-САЯЫГ  ОНЦГОЙ  БАЙДАЛД  ХАНДИВЛААЧ.ЭНЭ  ИХ  МӨНГӨНӨӨС  ЧИНЬ  ЗУУН  САЯ  БОЛ  ЮУ Ч  БИШ  ЮМ  ШИГ  БАЙХ  ЮМ.ЯДАЖ  ХЭЛ  АМ  ЖИГШИЛ  ЗЭВҮҮЦЭЛЭЭС  ХОЛДОХ  УХААН  ТӨРӨХГҮЙ  БАЙНА  ГЭЖ  БАЙМААРГҮЙ  ЮМ  УЛСЫН  ТЭРГҮҮН  ЯВСАН  ГЭР  БҮЛ  ҮР  ХҮҮХЭДТЭЙ  ХҮН  БАЙНА ДАА…

Холбоотой мэдээ