Гар утсаараа тоглоом тоглож суултуур дээр хэт удаан суусан эрийн шулуун гэдэс гэнэт доош унажээ

2020-03-19 248
Хятадын зүүн урд хэсгийн нэгэн мужид амьдардаг эр тэр шөнө шууд эмчид хандан үзүүлэх ёстой байсан юм, өөрөөр хэлбэл хошногоных нь нүхнээс бүхэл зүйл унжиж байгааг мэдрэнгүүтээ л… Хятад эрийн өөрийн биеэс унжиж байсан тэр бүхэл зүйл нь түүний шулуун гэдэс байсан гэж эмч нар хэлжээ. Уг золгүй явдал Хятадын Гуандун мужийн Жуншанд болсон байна.
Тус хотын анагаахын их сургуулийн доктор Су Дан хэлэхдээ: “Өвчтөний шулуун гэдэс угаасаа унжсан байсан, тэр өвчнөө эмчлэхгүй удаан явсантай нь холбоотой, ингээд л нөхцөл байдал хурцдаж муудсан”. Тэр гайтай шөнө хятад залуу 30 минутын турш суултуур дээр сууж гар утсаараа тоглож байжээ. Энэ нь шулуун гэдэс унах үндсэн шалтгаан болж. Залуу эрийг компьютер томографаар шинжлэхэд өвчтөний анусаас бөмбөлөг хэлбэртэй хаван байгааг харж болно. Уг бөмбөлөг 16 сантиметрийн диаметртэй.
“Өвчтөний шулуун гэдэсний хананд хөхрөлт, цусны нөжрөлт байгааг мөн илрүүлсэн” гэж доктор Су хэлжээ. Түүний хэлснээр, шулуун гэдэс унах нь ихэнх тохиолдолд бага насны хүүхэд эсвэл өндөр настнуудад илэрдэг. Зарим нэг бага насны хүүхдийн энэ байдал нь төрөлхийн гажигтай нь холбоотой юм. Өвчтөн бага байхаасаа л ийм гажигтай байсан гэж доктор Су нэмж хэлжээ. Өвчнийг хүндрэхэд суултуур дээр удаан цагаар суусан нь шууд нөлөөлжээ гэсэн дүгнэлт гаргасан байна. Суултуур дээр удаан цагаар суусан нь түүний таазны булчин сулрахад хүргэсэн гэж доктор Су үзэж байна. Мэс заслын эмч нар ил гарсан шулуун гэдсийг авсан бөгөөд өвчтөн одоо бүрэн эдгэрэх шатандаа явж байна гэжээ.

Холбоотой мэдээ