Хүнд өвчтэй хүүхдийн нэрийг барьж, 10 сая төгрөгний залилан хийсэн этгээдүүдийг илрүүллээ

2020-03-19 243

Хүнд өвчтэй хүүхдийн нэр барьж, залилан хийдэг байсан хоёр этгээдийг Нийслэлийн Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид саатуулан шалгаж байна. Сэжигтэн 20 настай эмэгтэй Г, 23 настай, эрэгтэй М нар нь хуурамч хаяг нээж, өмнө нь ард иргэдээс хандив хүсч байсан хүүхдийн зургийг тавин, бусдаас 10 сая төгрөг завшсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүр “2018 оны нэгдүгээр сард хандив цуглуулж, хагалгаанд орсон хүүхэд байсан. Гэтэл тухайн хүүхдийн эцэг эхийн фэйсбүүк хуудсандаа оруулж байсан мэдээллийг нь хоёр жилийн хугацаанд тасралтгүй тарааж, бусдаас мөнгө залилдаг байсан нь тогтоогдсон. Нийтдээ 70 орчим хуурамч хаяг нээсэн нь тогтоогдсон. Өөр бусад иргэдийн зургийг ч тарааж, залилан хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор цагдаагийн байгууллага нотлох баримтыг үргэлжүүлэн цуглуулж байна. Шалгалтын явцад хуулийн ямар зүйл ангиар ял шийтгэх нь тодорхой болно. Өнөөдрийг хүртэл, иргэд тухайн этгээдүүдийн тараасан дансанд мөнгө шилжүүлсээр байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг болгож энэ мэдээллийг хүргэж байна. Цагдаагийн байгуулага хуурамч хаягуудыг устгаж байна”  гэсэн юм.

Сэжигтэн, 20 настай эмэгтэй  М: Гуравдугаар сарын 4-нөөс авахуулаад 3-4 хаяг шинээр нээсэн. Амар аргаар мөнгө олъё гэж бодсон. Миний буруу. Би их сургууль төгссөн ч одоо ажил хийдэггүй. Би анх энэ санааг гаргасан. Олсон мөнгөө хоол, хувцсандаа зарцуулсан” гэв.

Эх сурвалж: Urug.mn

ШУУД: Хүнд өвчтэй хүүхдийн нэр барьж, залилан хийдэг байсан этгээдийг баривчиллаа

Posted by Өрөг.mn on Thursday, March 19, 2020

Холбоотой мэдээ