САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ НЭР ХОЛБОГДСОН 5 ШҮҮГЧИЙГ ШҮҮЖ БАЙНА

2020-03-19 200

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан хилийн чандад эмчилгээ хийлгэж байгаа тул хэргийг нь дээрх хэргээс хэргийг нь тусгаарлаад байгаа юм. Ингэснээр өнөөдөр таван шүүгчийг гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцэх болно.

Эрх нь сэргээгүй үлдсэн дөрвөн шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт шалгаж байгаа. Тодруулбал,

– Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр
– Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат
– Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа
– Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
– Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдэхдээ хахууль авсан байж болзошгүй шүүгч нарын хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

09:20 Шүүх хурал эхлэхээс өмнө Хэвлэлийнхнийг шүүх танхимд оруулав
09:25. Шүүгчдийн өмгөөлөгчид хэвлэлийнхнийг зураг авлаа гэж гомдоллов
09:30 Зураглаачдын авсан дүрсийг устгуулав
09:35 Хэвлэлийнхнийг танхимаас гаргаж, бүгдийнх нь авсан гар утас камерийн зургийг устгуулав
09:55 Шүүх бүрэлдэхүүн танхимд оров
09:56 Шүүх бүрэлдэхүүн танхимд орох үеийн дүрс авсан зураглаачийн дүрсийг цагдаа устгуулав
Хэвлэлийнхэн бүтэн цаг үүдэнд нь зогсож хүлээв
10:40 Шүүхийн гадаа үүдний хажууд байрлуулсан дэлгэцнээс дуу, дүрс авах эрх олгов .
Дэлгэцнээс хальт харахад:

-Шүүгдэгч Ш.Мөнгөншагай улсын яллагчаас татгалзах санал гаргав
-Шүүгдэгч шүүгч О.Сайханцэцэг хэвлэлийнхэнийг оруулснаар шүүхэд нөлөөлөх болзошгүй гэж үзэж буйгаа хэлэв
-Өмгөөлөгч: Том зааланд хурал хийх санал гаргав
-Өмгөөлөгч: Нэг шүүгдэгч өмгөөлөгчгүй учир шүүх хурал хойшлуулах санал гаргав

10:50 Шүүх хурал түр завсарлав

Салхитын ордын хэргийг шийдвэрлэхдээ авлигал авсан шүүгчид болон оролцогчдын хэргийг Хан-Уул дүүргийн шүүгч Х.Одбаяр нарын 3 шүүгч шүүнэ. Улсын яллагч прокурор нь Г.Батбаяр. Пүрэвдагва нар юм.

Холбоотой мэдээ