Коронавирусыг сөрөг болгож буй “influenza” ​-г БНХАУ үйлдвэрлэхээр болжээ

2020-03-18 135

Өнөөдрийн байдлаар  коронавирусаар халдварласан өвчтнүүдэд зориулсан эмчилгээ байхгүй учир улс орнууд өөр өөрийнхөө анагаах ухааны түвшинд эмчилж байна. БНСУ нь ДОХ-ын өвчтнүүдийг эмчилдэг эмчилгээг коронаг дарахын тулд хэрэглэж байгаа бол БНХАУ нь өөрийн орны эмчилгээг Европын эмчилгээтэй хослуулж байгаа аж.  Харин сүүлийн өдрүүдэд БНХАУ нь Япон улсын эмчилгээг сонирхож, тус улсад хэрэглэж буй эмийг үйлдвэрлэхээр зөвшөөрөл авчээ.

Япон улсын эмнэлгүүд  нь “covid-19”   шинэ коронавирусаар халдварласан иргэдээ “influenza” буюу томуу өвчин туссан үед уудаг эмээр эмчилж байгаа аж.

 “Covid-19”-ийн шинжилгээгээр  эерэг гарсан өвчтөн эмчлэгдээд сөрөг болтлоо дунджаар 11 хоног болж байгаа бол “influenza” -г уусан  өвчтөн 4 хоногт сөрөг болж байгаа.   Тус эмийг уусан өвчтнүүдийн уушги 91 хувь нь сайжирч байгаа бол уугаагүй хүмүүсийн уушги нь 62 хувь нь сайжирч байгаа аж. Тус эмийг БНХАУ-ын Шинжин хотын 200 хүн дээр туршиж үзсэн тул маш үр дүнтэй байжээ. Тиймээс БНХАУ үйлдвэрлэхээр болсон  байна.

Дашрамд сонирхуулахад уг  эм нь Африкт гарсан “эбола” вирусыг маш үр дүнтэйгээр устгаж байжээ.

Эх сурвалж: Японы мэдээллийн суваг NHK

Холбоотой мэдээ