Нора: Италид байгаа монголчууд коронавирусийн голомтод маш хэцүү нөхцөлд байна

2020-03-18 235

Италид байгаа монгол иргэд маш хэцүү нөхцөл ороод байгаа талаар загвар өмсөгч Нора өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тэрбээр “Тусгай үүргийн онгоц Италид ирэхгүй л байх даа. Энд lockdown болоод, бүх нислэгүүд зогсоож маш олон монголчууд гарч чадахгүй гацаад жинхэнэ коронавирусийн голомтод хэцүү нөхцөлд байна. Монгол Улсаас хамгийн их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс Италид байгаа монголчууд л байна. Энд корона тусаад эмнэлэг орлоо ч ачааллаа даахгүй. Хүлээж авахгүй. Бүр хүндрэхээс нааш тоохгүй, үхсэн ч оршуулах газар нь дүүрсэн аймшигтай хэцүү нөхцөл байдал үүсээд байна. Бид ч бас эх орондоо буцмаар байна” гэжээ.

Италид өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар 31506 тохиолдол бүртгэгдэж, 2503 хүн нас барж, 2941 хүн эдгэрээд байгаа билээ.

  • Иа Монголд биш Итали улсдаа хэрэгтэй байхөө. Ирээд хэрэггүй л болов уу даа. Наанаа мөнхөр дөө. Тосгоны бид яаж ийгээд чамаар дутахгүй ээ. Сэтгэлээ барь даа.

  • Монгол гэж заваан тосгонд амьдрах арга алга гээд зугатаагаад явсан санагдах юм. Одоо ингээд бичиж байдаг. Наанаа мөнхөрсөн нь дээр байхоо тосгонд ирж байхаар

Холбоотой мэдээ