Э.Бат-Үүл хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

2020-03-18 275

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай тус газраас мэдээллээ.

Эдгээрээс олны анхаарал татсан хэргүүдийн нэг нь Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэрэг юм.

Тодруулбал, Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны хоёрдугаардугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: Eguur.mn У.УЯН

Холбоотой мэдээ