Дахин нэг иргэнээс коронавирус илэрлээ

2020-03-18 174

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 3-р сарын 16-ны Берлиний онгоцоор ирсэн бас нэг иргэнээс өчигдөр коронавирус илэрлээ. Түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн. Оношийг баталгаажуулахаар лабораторийн нарийн шинжилгээ хийж байна. Үдээс хойш лабораторийн шинжилгээний хариу гарснаар онош баталгаажна.

Берлин-УБ-ын онгоцоор зохион байгуулалттай ирсэн учир ойрын хавьтлуудыг шинжлэх ажил харьцангуй хялбар байна. 2020 оны 3-р сарын 16-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрээгүй. 3-р сарын 17-нд ХӨСҮТ болон Сэлэнгэ аймагт тус бүр нэг, Говь-Алтайд 2 нийт сэжигтэй 4 хүнийг тусгаарласан. Лабораторийн шинжилгээний дээжийг нааш нь явуулсан. Бид иргэддээ үнэн зөв мэдээлэл өгөх ёстой.

Франц иргэний бие тогтвортой. Халдвар авсан нэг монгол иргэний бие хүнд, бусад иргэний бие тогтвортой байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, 2277 иргэнээс 1337 иргэн ажиглалтын байранд байна. 300 сэжигтэй тохиолдоос шинжилгээ авч, 5 тохиолдол батлагдлаа. Өнөө орой Истанбул-УБ-ын онгоцоор 252 иргэн ирэх мэдээлэл байна. Истанбулын онгоцоор нэг хүүхэд ирнэ. Халдвартын нарийн мэргэжлийн эмчийг хүнд хүүхдийг үзэж, хянуулах зорилгоор явуулсан. Энэ хүүхэд АНУ-д эмчлүүлж байгаад ээж, аавтайгаа  ирж байгаа. Хүүхдийн гэр бүлийнхэнтэй ЭМЯ-наас холбогдсон.

Тусгаарлах байранд байгаа иргэдийн бие хэвийн, халдварын шинж илрээгүй. ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр 15.00 цагт Хятадын эмч, эрдэмтэд цахим хурал хийж, коронавирусийн халдвартай иргэдийн эмчилгээний туршлагыг нь судлах юм.

Холбоотой мэдээ