УИX-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн 3oчны өрөө олны анхаарлыг татав

2020-03-17 194

УИX-ын гишүүн байсан Ц.Oюунгэрэл сүүлийн үед иргэдийн ахуйд чиглэсэн олон ажил хийх болсон. Хамгийн сүүлд байгаль орчинд ээлтэй эко суултуур дэлгэрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн тэрбээр “Simple stressrelief” хэмээх фэйсбүүк группт өөрийн зочны өрөөг танилцуулсан нь ихээхэн хандалт аваад байна. Уламжлалт хэв маягаар тохижуулсан өрөөнийхөө тухай тэрбээр “Сайн байна уу, сонирхолтой гоё групптээ нэгтгэж авсанд баярлалаа.

Зочны өрөөний 7 хоног таарч байгаа тул хоёр зураг оруулья. Манай зочны өрөөнд Нарантуулын урчуудаар хийлгэсэн дөрвөн ширхэг 80X80 хэмжээтэй авдар, хөгшин ээжийн бор авдрын хамт хоймрыг эзэлдэг. Маш хямд өртгөөр хийгдсэн тохижилт. Гадаад дотоодын сэтгүүлчид тэр хэсэгт л зураг авах дуртай. Энэ зураг дээр Японы NHK тв-ийн зураг авалт хийгдэж байна. Зочны өрөөний бас нэг содон хэсэг маань киноны DVD-ний тавиур. Маш нимгэн тавиур учир шалнаас тааз хүртэл том хэрнээ зай эзэлдэггүй. Хүүхдүүд маань захиалж хийлгэсэн” хэмээсэн байна.

Холбоотой мэдээ