Коронавирусээс өөрсдийгөө хамгаалахын тулд Энэтхэг эрчүүд үхрийн шээс ууж, үхрийн ялгадастай усанд орж байна

2020-03-17 208

Энэтхэг улсад Хинду шашинтай хэсэг бүлэг хүмүүс коронавирусээс сэргийлэх зорилгоор үхрийн шээс уух үдэшлэг зохиожээ. Учир нь тус улсын Ерөнхий сайд Нагендра Модигийн Хинду үзэлт намын зарим гишүүд үхрийн шээс уух нь COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлж чадна хэмээн хэлсэн байна.

Энэтхэгийн нийслэл Дели хотноо өчигдөр болсон тус арга хэмжээг Ахил Бхарат Хинду Махасаба буюу Бүх Энэтхэгийн Хинду шашны холбооны тэргүүн зохион байгуулжээ. Хинду шашинтнууд үхрийг ариун амьтан хэмээн дээдэлдэг бөгөөд шээс, ялгадас нь эмчилгээний шинж чанартай гэж зарим нь үздэг аж.

Тус арга хэмжээнд оролцогчдын нэг Ом Пракаш “Бид 21 жилийн турш үхрийн шээс ууж, үхрийн ялгадастай усанд орж байна. Бидэнд хэзээ ч Английн анагаах ухаан хэрэг болж байгаагүй” гэв. Мөн Ассам мужийн хууль тогтоогч Суман Харприя гуравдугаар сарын 02-нд болсон чуулганы үеэр үхрийн шээсийг COVID-19 өвчнийг эдгээхэд ашиглаж болно гэж ярьсан байна.

Мэргэжилтнүүд үхрийн шээс, ялгадас нь COVID-19 болоод хорт хавдрыг анагаахгүй гэж удаа дараа мэдэгдээд байгаа юм.

Хириюр (Энэтхэг) хотын оршин суугчид вирусээс урьдчилан сэргийлэх өөрсдийн онцгой нэгэн арга замыг бодож олжээ. Вирус одоо тэднийг дайрахгүй тойрч өнгөрөх нь баталгаатай.

Эрчүүдийн үзэж байгаагаар бол сард нэг удаа л бохир ваннд орох ёстой юм байна. Гэхдээ шууд утгаар нь бохирын биш, харин үхрийн нойтон баастай ваннд орно.

“Гажиг” эрчүүд өөрсдийн спа-арчилгааныхаа бичлэгийг ч хийгээд авсан аж. Үүнээс харж байхад тэдний зарим нэг нь үнэхээр сэтгэлийн таашаал авч байгаа нь илт харагдана.

Эх сурвалж: DW.com

Холбоотой мэдээ