Шатахууны хилийн үнэ буурсан тул ШТС-уудад үнээ бууруулах шаардлага хүргүүлжээ

2020-03-17 233

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас авто бензиний гадаад хилийн үнэ буурсантай уялдуулан дотооддоо бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлсэн байна.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва:

“ОХУ-ын “Роснефть” компанийн гадаад хилийн үнэ буурсантай холбогдуулан ШӨХТГ-аас тус компаниас шатахуун импортолдог дотоодын ААН-үүдэд үнээ бууруулах шаардлага хүргүүлсэн” гэлээ.

“Роснефть” компанийн гадаад хилийн үнэ 2020 оны гуравдугаар сард

  • А80 автобензин 539 ам.доллар тонн тутамд
  • Аи92 автобензин 569 ам.доллар тонн
  • Дизель түлш 566 ам.доллар тонн болж өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80,  Аи92  автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар буурсан байна.

​Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын хэмжээнд борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн дундаж үнийн мэдээлэлд

  • А80 автобензин 1730 төгрөг
  • Аи92 автобензин 1835 төгрөг
  • Дизель түлш 2460 төгрөгөөр Улаанбаатар хотод борлуулж байна.

​Бодит байдлын тооцооллыг хийхэд

  • А80 автобензин  198 төгрөг
  • Аи92 автобензин  194 төгрөг
  • Дизель түлш 335 төгрөг литр тутамд ашигтай байна.

Иймд ШӨХТГ-аас гуравдугаар сарын 10-наас хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн харьяа салбар нэгжүүдэд бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулж бууруулж, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг гуравдугаар сарын 22-ны дотор ирүүлэхийг шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн байна. Мөн автомашин эзэмшигчдэд хэзээнээс үнээ бууруулах гэж буй мэдээллээ ил тод тавихыг шаарджээ.

Холбоотой мэдээ