Махны үнийг үндэслэлгүй нэмсэн “Номин Тав Трейд” ХХК буюу Улсын их дэлгүүрт 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

2020-03-17 134

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78-р тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн  болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ болон холбогдох бусад төрийн бус байгууллагад үүрэг болгосон.

Энэ чиг үүргийн хүрээнд ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч 2020.03.12-ноос 16-ны хооронд  “Номин Тав Трейд” ХХК буюу Улсын их дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тус компани 2020.03.10-ны өдрөөс хонины ястай махны үнийг 1кг тутамд 1500 төгрөгөөр, Үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, Үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна.

Тухайлбал үхрийн цул махыг кг тутамд 14499 төг  байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон.

Иймд улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэргэлэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “Номин тав трейд ” ХХК-д зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэрийг гаргаад байна.

Холбоотой мэдээ