“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Талийгаач эхнэр”-ийнхээ алтан эдлэлүүдийг хулгайд алджээ

2020-03-16 247

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн 2 жилийн өмнөөс амьдралаа шинээр эхлүүлж байгаагаа цахим сүлжээгээр зарласан билээ. Түүний гунигийг үргээн амьдралд нь гэгээ татуулан орж ирсэн эмэгтэй Ананда гэдэг. Энэ хугацаанд тэдний амьдрал олны өмнө ил болж сайдаж муудахдаа хүртэл фэйсбүүк хуудсаараа бүхий л амьдралаа дэлгэдэг болсон билээ. Харамсалтай нь тэдний цаашдын амьдрал цагаан сараас өмнө эцэс болсон юм.

Өнөөдөр Т.Дэлгэрмөрөн талийгаач эхнэрийнхээ алтан эдлэлийг алдсан талаар нүүр хуудаснаа нийтэлжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу ах дүүсээ?”
Бүгдээрээ нийлээд нэг чухал зүйлийг олохгүй бол болохгүй байна аа. Хүний ой ухаанд багтамгүй муухай зүйлийг би үнэхээр тэвчиж чадахгүй үнэнгээрээ л байя.
Охинд минь өгөөрэй гэж үлдээсэн бурхан болоочын тийм нандин зүйлийг нь арчаагүй эр би гэнэн цагаан эргүү итгэмтгий зангаасаа болоод алдчихсан. Сэтгэл дотроо авсан хүнийг нь гадарлаж байгаач арайч үгүй байлгүйдээ гэсэн гомдох сэтгэлээр аргаа бартал хүлээгээд болсонгүй.Аргагүйн эрхэнд хуулийн байгууллагад хандсаан. Заа тэгэхээр хүндэт ах дүүс минь бүгдээрээ нийлвэл буруугүй гэдэг үгийг санаж таньдаг мэддэг ломбардны найз нөхөд,хувилан өөрчилсөн ч бай хийж цохисон дархан хэн боловч энэ миний та бүхэнд үзүүлж байгаа зургийг харуулж олоход минь туслаач хэмээн уриалж байна. Би сайхан сэтгэлийн хариуг хоосон буцаахгүй ээ.Гол нь ийм аюултай зүйлийг бүгдээрээ нийлэн зогсоох хэрэгтэй байна.
Алт аюултай аминд халтай.Кино хүртэл байдаг байхаа.Амьдрал сүйтгэнэ.
Би гоншигоноогүйээ үнэнгээ л хэлсэн.Би чадахгүйээ худлаа амьдарч.Шудрага л байна.Та нар намайг мэднэ.Таны мэлмий сонорт чинь би хүн шиг амьдарч ирсэн уран бүтээлч.Би чадахгүй тэвчихгүй.
Уучлаарай чи минь аргагүйн эрхэнд чинийхээ зургийг тавьлаа намайг өршөөгөөрэй. Би олох л болно.
Эр хүн ийм байдаг юм. Би зүгээр орхихгүй. гэжээ.

Холбоотой мэдээ