Сүм хийд, спорт, соёл урлагийн газруудыг энэ сарын 30-ныг хүртэл НЭЭХГҮЙ

2020-03-16 128

Сүм хийд, спорт, соёл урлагийн газруудын үйл ажиллагаа энэ сарын 30-ныг хүртэл түр зогсоосон хэвээр гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээсэн.

Эдгээр газарт ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх шаардлагыг мэргэжлийн байгууллагуудаас тавина.

Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон

  • сүм хийд,
  • бүх тѳрлийн баар,
  • фитнесс,
  • иог,
  • бүжгийн клуб,
  • саун,
  • дэн буудал,
  • биллиард,
  • спорт заал,
  • амралт, аялал жуулчлал зэрэг спорт, соёл урлагийн газрууд хугацаа дуустал үйл ажиллагаа явуулахгүй.

Мөн ресторан нийтийн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллана.

Холбоотой мэдээ