Өнөөдөр Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Н.Энхбаяр эх орондоо ирлээ

2020-03-16 205

Өнөөдөр Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэг 07.58 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, уг нислэгээр 231 иргэн эх орондоо ирлээ. Тэгвэл  Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр тус нислэгээр иржээ.

Өнөөдөр ирсэн иргэдийг “Энхсаран” сувилал, “Амар” зочид буудалд 14 хоног тусгаарлах бөгөөд ЗТХЯ-ны найман автобус, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид тусгаарлах байранд хүргэхээр ажиллаж буй юм. Зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм.

Холбоотой мэдээ