Өчигдөрийн нэн шаардлагатай иргэдийн дунд Ц.Элбэгдорж багтсангүй

2020-03-16 197

Өчигдөр БНСУ-аас эхний ээлжийн 244 иргэнийг МИАТ-ийн нислэгээр эх орондоо авчирч буйг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээллэсэн. БНСУ-ын Инчеоний нисэх буудлаас МИАТ-ийн зорчигч тээврийн онгоц хөөрсөн гэсэн мэдээллийг бид хүргэсэн.

Тэгвэл  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе” хэмээн твиттер хуудаснаа нийтэлсэн. Тэгвэл энэ удаагийн нислэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтаагүй байна.

Холбоотой мэдээ