НОК: Зарим сургалтын төв, фитнесс, ууланд алхах гарцуудыг нээж эхэлнэ

2020-03-16 129

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ гэдгийг мэдээллээ.

Иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа тул нээж эхлэхээр болсон бөгөд иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналтаа сайтар тавих ёстойг үүрэг болгожээ.

Маргааш 07:00 цагаас эхлэн энэ сарын 10-ны өдрөөс түр үйл ажиллагааг нь хязгаарласан үйлчилгээний газрууд ажиллаж эхэлнэ.

Энэ талаар хотын дарга С.Амарсайхан “Ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийж, элдэв зөрчил дутагдал гаргаагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг маргааш нээнэ. Энэ нь гуравдугаар сарын 10-ны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудад хамаатай. Гэхдээ ариутгал, халдваргүйтэлийн ажлыг цаашид ч орхигдуулж болохгүй” анхааруулсан байна.

Холбоотой мэдээ