Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхээр болжээ.

2020-03-14 185

Ардчилсан намаас өнөөдөр Үндэсний бодлогын хорооны гишүүдээрээ 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн төслөө хэлэлцүүллээ. Шинэ коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор хурал, зөвлөгөөн зохион байгуулахыг хориглосон тул тус нам энэхүү арга хэмжээг цахимаар зохион байгуулав. Цахим хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг төлөөлөн 260 гаруй нь оролцжээ.

Ардчилсан нам нь намын дүрэм, үзэл баримтлалаа шинэчлэх ажлыг өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хийж, дүрэм, үзэл баримтлалаа шинэчлэн баталсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр нь намынх нь үнэт зүйл, үзэл баримтлалд тулгуурлагдаж боловсруулагдсан аж. Нийтдээ таван гол зарчимд тулгуурлаж, төслийг боловсруулсан гэдгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ онцоллоо.

АН-ын Үндэсний бодлогын хороо онлайнаар хуралдана 

Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирус тархахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор энэ сарын 31-ний өдрийг дуустал аливаа олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Тиймээс улс төрийн намууд онлайнаар Бага хурлаа хийхээр тогтсон. Энэ дагуу өнөөдөр /2020.03.14/ 14 цагаас Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо онлайнаар хуралдаж,  мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхээр болжээ.

Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд  хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-ны өдрөөс өмнө онлайнаар Бага хурлаа хийж, 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батална.

Эх сжрвалж: News.mn

Холбоотой мэдээ