Эмэгтэйчүүд нөхрөөсөө болж илүү стресстдэг болохыг судалгаагаар тогтоожээ

2020-03-14 125

Эхнэр, ээж хүнд бухимдах зүйлс маш олон байдаг. Хүүхдүүдээ цагт нь сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, оройн хоолонд юу хийх үү, хүүхдүүд минь цэвэр хувцас өмсөж байна уу гээд л өдөр тутам санаагаа чилээх асуудал мундахгүй. Үүнээс улбаалж, ээжүүдийн санааг хүүхэдтэй холбоотой асуудлууд зовоодог гэж та бодож байгаа байх. Гэтэл үнэндээ тэдний нөхрүүд санааг нь илүү зовоож, стресс нэмдэг гэвэл та итгэх үү?

АНУ-ын 7000 ээжүүдийн оролцсон нэгэн судалгаанд тэдний стрессийн түвшин дунджаар 8.5 (Хамгийн их 10) байжээ. Үүний 46 хувийг нь тэдний нөхрүүд бий болгодог гэнэ.

Эр хүн хүүхэд шиг гэдэг яриа байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь амьдрал дээр үнэний ортой гэдэг нь бараг л батлагджээ. Учир нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс асуудлыг өөр өөрөөр хардаг юм. Тэд нэг асуудал дээр хоёр өөр түвшинд стрессддэг гэсэн үг л дээ. Учир нь эмэгтэйчүүд ажлаа хийхээс гадна гэрийн ажилд санаа зовж, илүү их ачааллыг авдаг нь тэдний стрессийн түвшинг илүү нэмдэг. Тэгвэл судалгаанд оролцогчдын 5 ээж тутмын 1 нь гэр орны ажилд нөхрөөс нь тусламж ирдэггүйд маш их стресстдэг гэжээ. Харин ганц бие ээжүүдийн стресс нөхөртэй ээжүүдээс хавь илүү гарсан байна.

Үүнтэй төстэй судалгааг “Working Mother Research Institute” хийсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 79 хувь нь гэр орны угаалга, цэвэрлэгээ, цэвэр цэмцгэр байдалд дангаараа оролцдог гэсэн байна. Тэгэхээр эрчүүд маань эхнэртээ бага ачаалал өгч, ар гэрийн ажилд хамтран оролцож чадвал эхнэрээ бага стрессдүүлэх нь байна шүү.

Холбоотой мэдээ