Итали улс коронавирусийн халдвар авсан өндөр настнуудаа эмчлэхээс татгалзжээ

2020-03-13 345

Сүүлийн 24 цагийн дотор Итали улсад коронавирусын халдвар авсан 12149 тохиолдол гарч, 827 хүн нас барсан нь тус улсад хүнд цохилт болоод байна. Энэхүү гэнэтийн үйл явдалд  Итали улсын эмнэлгийн хүчин чадал, нөөц боломж нь өвчтөнүүдэд хүрэлцэхгүй байгаагийн улмаас яаралтай боломжит хувилбарыг эмч, удирдагч нар олохоор зөвлөлдөж байгаа юм.

Италийн тэргүүлэх эмч хэлэхдээ “Эрчимт эмчилгээний тасгуудад насны хязгаарлалтыг тогтоох нь зүйн хэрэг бөгөөд нөхцөл байдал улам хүндэрч нас барсан иргэдийн тоо 196-ээс 827 болж өсч байгаа энэ үед эмнэлгийн нөөцийг эрэмбэлэх нь зүйтэй” гэжээ.

Харин зарим эмч нар дайны болон байгалийн гамшигт хэрэглэдэг өндөр түвшний аргыг санал болгон, амьд үлдэх хамгийн өндөр магадлалтай хүмүүсийг нэн түрүүнд эмчлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Хэрэв ийнхүү Итали орон даяараа хязгаарлалт тогтоовол коронавирусын шинж тэмдэггүй ч, өндөр настай өвчтөнүүд илүү удаан амьдарч болох залуу өвчтөнүүдэд зай тавин, эрчимт эмчилгээний тасгуудаар үйлчлүүлэх боломжгүй болж байгаа юм.

Эх сурвалж: dailymail.co.uk

Холбоотой мэдээ